“Багануур“ ХК-ийн захирал Э.Номинчулууныг АТГ-т шалгуулахаар шилжүүллээ

“Багануур“ ХК-ийн захирал Э.Номинчулууныг АТГ-т шалгуулахаар шилжүүллээ

“Багануур” ХК-ийн захирал Э.Номминчулуунд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас харьяалал тогтоон өнгөрсөн долоо хоногт АТГ-т шилжүүлжээ.

Түүнийг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавилан“ нэртэй компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад төсөвт өртгийг нэмж зургаан тэрбум төгрөгийн санхүүжилтийг найман тэрбум болгон өсгөсөн. Улмаар илүү гарсан мөнгийг тендерт ялсан компанийн ажилчидтай хуваан завшсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж эхэлсэн байдаг.

Харин гүйцэтгэгч компани болох “Тавилан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцыг “Багануур” ХК-ийн захирал Э.Номминчулуунд өөрсдийн барьсан “Алтаргана” хотхоны орон сууцнаас 500 сая төгрөгтэй тэнцэх таван өрөө орон сууц бэлэглэсэн гэх үйлдэлд хамтатган шалгаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 




ЭМГЭНЭЛ

4 цагийн өмнө