Г.Амартүвшин “УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж” шалгуулахаар болжээ

Г.Амартүвшин “УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж” шалгуулахаар болжээ

Хоёр өдөр /2022.04.07-08/-ийн турш болсон залуучуудын жагсаалаас “Хөгжлийн банкны зээлийн асуудлыг шударгаар шалгаж, буруутай этгээдүүдийг илрүүлэх”-ийг шаардаж байсан юм.

Тэгвэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г.Амартүвшин УИХ-ын гишүүнийн бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр түдгэлзэж, шалгуулахаар болсон талаараа өнөөдөр /2022.04.09/ мэдэгдлээ. Мөн тус банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын бусад гишүүд ч бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахыг тэрээр өөрийн facebook хуудастаа уриалжээ.




ЭМГЭНЭЛ

4 цагийн өмнө