БНСУ-д таксины мөнгөө төлөлгүй зугтаж байгаад баригдсан гэх Монгол иргэн өөрийнх нь талаар ташаа мэдээлэл түгээсэн гэжээ

БНСУ-д таксины мөнгөө төлөлгүй зугтаж байгаад баригдсан гэх Монгол иргэн өөрийнх нь талаар ташаа мэдээлэл түгээсэн гэжээ

Энэ сарын 17-ны өдөр “БНСУ-д амьдардаг А гэх Монгол залуу таксины мөнгөө төлөлгүй, жолоочтой маргалдан зугтаж байгаад баригдсан.

Тус иргэнийг цагдаа нар саатуулан шалгахад бэлгийн хүчирхийллийн хэргээр эрэн сурвалжлагдаж байсан этгээд гэдэг нь тогтоогдсон” гэх мэдээлэл тус улсын хэвлэлүүдээр цацагдсан билээ.

Тэгвэл БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ-тай тус иргэн холбогдож, өөрийнх нь талаар ташаа мэдээлэл түгээсэн талаар хэлжээ. Энэ талаар БНСУ дахь Гадаад иргэдийн эрхийг хамгаалах ТББ “Хэдэн өдрийн өмнө БНСУ-ын хэвлэлүүдээр доорх мэдээ гарч Монгол Улсад хүртэл орчуулагдаж цацагдсан. Өнөөдөр тус хэрэгт холбогдсон Монгол Улсын иргэн А нь Сувон хотын иммегрэшний хамгаалах түр байрнаас манай байгууллага руу өөрийн биеэр холбогдож БНСУ-ын хэвлэлээр буруу ташаа мэдээлэл цацагдсан байгаад маш их сэтгэл эмзэглэж байгаа талаар мэдүүллээ. Тиймээс манай байгууллагын зүгээс цаашид Монгол Улсын ирэн А-н нэр төрийг цагаатгах болон зөрчигдсөн эрхийг сэргээхийн төлөө чухам үнэнийг илрүүлж та бүхэнд мэдээлэл хүргэх болно” гэжээ.