Өнөөдөр /2022.03.29/ 07 цагийн орчимд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Монелоос өгсөх замд Хонда маркийн автомашин хэд хэдэн автомашиныг мөргөж зугтаасан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус автомашиныг бага насны 2-3 хүүхэд хулгайлсан байж болзошгүй байгаа бөгөөд уг маркийн автомашиныг өчигдөр орой 16:00 орчимд хулгайд алдсан байна. Одоогоор тус этгээдүүдийг зарлан мэдээлж, эрэн хайж байгаа аж.