Өнгөрсөн шөнө /2022.03.28/ UB март дэлгүүрийн урд, Шонхор таур барилгын дэргэд зам тээврийн ноцтой осол гарлаа. Тодруулбал, 22:59 цагийн орчимд автомашины замын хажууд такси барихаар зогсож байсан гурван иргэнийг “Мерседес бенз” маркийн автомашинтай жолооч дайрч, хүнд гэмтээсэн байна.
Мөргүүлсэн гурван иргэнийг Гэмтэл, согог судлалын төвд хүргэсэн бөгөөд хоёр нь яаралтай хагалгаанд оржээ. Харин албаны эх сурвалжийн хэлж буйгаар нэг иргэн нь маш хүнд хагалгаанд орсон бөгөөд биеийн байдал нь хүндэвтэр байгаа аж. Одоо Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагааг хийж байна. Урьдчилсан байцаалтаар жолооч согтууруулах ундаа хэрэглээгүй байжээ.