Цахим сүлжээнд ОХУ-ын дугаартай "Сбербанк"-ны логотой бүхээгтэй автомашин нийслэл хотод орж ирсэн тухай мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Тэгвэл тус автомашин нь өнгөрөгч оны наймдугаар сард манай улсад орж ирсэн бөгөөд одоогоор тухайн үед ямар зорилгоор орж ирсэн нь тодорхойгүй байгаа юм. Харин энэ талаар гаалийн байгууллагаас мэдээлэхдээ, “Одоогоор бид тодруулахаар ажиллаж байна. Удахгүй мэдээлэл өгнө” гэв.