Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хоёр хэрэг гарчээ

Өнгөрсөн шөнө хүн амины онц ноцтой хоёр хэрэг гарчээ

Өчигдөр буюу гуравдугаар сарын 3-ны өдөр нийслэд хүн амины хоёр хэрэг гарчээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гаднын нөлөөтэй нас барсан 51 настай эрэгтэйн цогцос олдсон байна. Улмаар цагдаагийнхан хэргийг шалгахад, 64 настай эрэгтэй Э гэгч нь амь хохирогчийг хутгалж, амь насыг нь хөнөөгөөд хэргийн газраас зугтсан байсныг өнгөрсөн шөнө яаралтай эрэн сурвалжилж, саатуулжээ.

Мөн өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Дрийм плаза” нэгнээ хутгалсан байна гэх дуудлага ирснийг шалгахад, 32 настай эрэгтэй С гэгч нь талийгаачтай архидан согтуурсан үедээ муудалцаж, амь насыг нь хохироосон хэргээ нуун далдлахыг завдсан нь тогтоогдсон байна.




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө