Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт гурван удаа ял шийтгүүлж, өнгөрөгч онд Өршөөлийн хуулиар суллагдсан 31 настай эрэгтэй айлд хутгатай дайрч орон хоёр хүн гэмтээсэн ноцтой хэрэг гарчээ.
Хэргийг тодруулбал, тус этгээд айл руу дайрч, хоёр иргэнийг хутгалахын зэрэгцээ гэрт байсан өсвөр насны охиныг хүчирхийлж дараа нь зугтжээ. Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид гэмт этгээдийг шуурхайлан эрэн сурвалжилж аймгийн төвөөс баривчилсан байна.