ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны улмаас Украин улс дайны байдалд шилжээд байна. Иймд тус улсад байгаа Монгол иргэдийг яаралтай татан авахаар Гадаад харилцааны яам /ГХЯ/-ынхан ажиллаж байгаа юм.
Тэгвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дөнгөж сая дараах мэдэгдлийг хийлээ. Тэрээр, “ЭСЯ-ны ажилтнууд дахин 16 иргэнээ орон нутгийн цагаар 17:30 цагт Польш-Украинийн хилийн зурвасаас авлаа. Ингэснээр нийт 24 иргэн Польш Улсад ирээд байна. Өнөөдөр 3 иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа эдгээр иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулахаар ажиллаж байна.” гэж мэдэгдлээ.
ЭСЯ-ны ажилтнууд дахин 16 иргэнээ орон нутгийн цагаар 17:30 цагт Польш-Украинийн хилийн зурвасаас авлаа. Ингэснээр нийт 24 иргэн #Польш Улсад ирээд байна.
— Battsetseg Batmunkh (@BattsetsegBatm2) February 26, 2022
Өнөөдөр 3 иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа эдгээр иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулахаар ажиллаж байна.