Донбасст цэргийн тусгай ажиллагаа явуулах шийдвэрийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2022.02.24/ өдөр гаргасны улмаас Украин улс дайны байдалд шилжээд байна.
Харин тус улсад манай улсын цөөнгүй иргэд байгаа юм. Иймд тэднийг хэрхэн татаж авах талаар Засгийн газар хаалттай хуралдсан гэх мэдээлэл бий. Тэгвэл Украинд байгаа 27 оюутныг яаралтай татаж авах асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа “Украин улсад сурч байсан 68 оюутантай сарын өмнөөс ГХЯ-наас холбогдон ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 41 оюутан эх орондоо буцаж ирсэн бол 27 оюутан Украинд байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар эдгээр оюутныг эх орондоо яаралтай татаж авах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв” гэж мэдээллээ.
“Украин улсад сурч бсн 68 оюутантай сарын өмнөөс ГХЯ-наас холбогдон ажиллаж бна. Өнөөдрийн байдлаар 41 оюутан эх орондоо буцаж ирсэн бол 27 оюутан Украинд бна. ЗГ-ын өнөөдрийн хуралдаанаар эдгээр оюутныг эх орондоо яаралтай татаж авах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв” ГХЯ
— Bolortuya Chuluunbaatar (@Bolort) February 24, 2022