Монголын үндэсний спортын хороо/МҮСХ/-оос Монголын үндэсний спортын анхдугаар Их чуулган зохион байгуулах талаар мэдээллээ.
Монголын Үндэсний Бөхийн холбооны ерөнхийлөгч Ц.Магалжав “Энэ сарын 28-ны Даваа гарагт төрийн ордонд үндэсний спортын анхдугаар чуулган болно. Үүнтэй холбоотойгоор чуулганд төлөөлөгчдийн бүрэлдэхүүн нь 800 хүнтэй хуралдах юм. Чуулганаар, Монголын үндэсний спортын холбооны тус бүрийн чиг хандлага цаашдын зорилго, зорилт болон хөтөлбөрийг хэлэлцэнэ” гэлээ.