Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ирэх III сард Бангладешд нөхөрсөг тоглолт хийнэ

Монголын хөлбөмбөгийн шигшээ баг ирэх III сард Бангладешд нөхөрсөг тоглолт хийнэ

Бангладешийн хөлбөмбөгийн шигшээ баг Мальдив, Монголын багуудтай нөхөрсөг тоглолт хийх талаар тус улсын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Кази Набил Ахмед мэдэгдлээ.

Тэрбээр өчигдөр хийсэн мэдэгдэлдээ “Гуравдугаар сарын 21-ээс 29-ний хооронд FIFA-ийн шугамаар бид нөхөрсөг тоглолт хийх талаар хэд хэдэн оронтой ярилцсан. Тодруулбал, манай баг 3-р сарын 22-нд Мальдивт очиж, 24-ний өдөр Мальдивын багтай тоглоно. Маргааш нь буцаж ирснийхээ дараа Силхет хотод Монголын багтай дахин нөхөрсөг тоглолт хийх болно" гэжээ.

Бангладешийн шигшээ өнгөрсөн 1-р сард Индонезийн талбайд хоёр нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын нөхцөл байдлын улмаас цуцлагдсан билээ.

Эх сурвалж: Dailystar