Монголын багаас ой тогтоолтын дэлхийн хошой аварга төрж, багаараа түрүүллээ

Монголын багаас ой тогтоолтын дэлхийн хошой аварга төрж, багаараа түрүүллээ

Монголын багаас ой тогтоолтын дэлхийн хошой аварга төрж, багаараа түрүүллээ.

Энэ талаар Монголын Оюун Ухааны Академийн Захирал Х.Хатанбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр цахим хуудаснаа, "30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дүн дөнгөж сая гарлаа. Тэмцээнд нийт 18 улсын шилдэг 366 тамирчин ой тогтоолтын спортын 10 төрлөөр өрсөлдсөнөөс нийлбэр дүнгээр Олон улсын Их Мастер Н.Мөнхшүр маань Дэлхийн хошой аварга боллоо. Мөн 21,435 оноогоор Монголын баг тэргүүллээ.

Монгол Улсаа төлөөлж нийт 17 тамирчин тус тэмцээнд оролцсоноос таван тамирчин Олон улсын Мастерийн цолны болзол  хангалаа. Ийнхүү манай ой тогтоолт, цээж бодолт, хурдан уншлага, спорт өрөлтийн шигшээ баг маань Англи, Америк, Герман, Хятад, Солонгос, Энэтхэг гээд дэлхийн олон оронд зохион байгуулагдсан олон улсын 60 дахь тэмцээндээ амжилттай оролцож амжилтын буухиагаа таслалгүй үргэлжлүүлсээр байна" гэжээ.