Өр төлбөрөө төлөхөөс санаатайгаар зайлсхийж, мөнгө угаасан байж болзошгүй зэрэг хэргүүдийг сэргээж, АТГ-т шалгуулахаар болжээ

Өр төлбөрөө төлөхөөс санаатайгаар зайлсхийж, мөнгө угаасан байж болзошгүй зэрэг хэргүүдийг сэргээж, АТГ-т шалгуулахаар болжээ

Хөгжлийн банктай холбоотой эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлэгдсэн 50 орчим хэрэг, материалыг Нийслэлийн прокурорын газраас хянаж байгаа талаар Улсын Ерөнхий прокуророос мэдээлсэн.

Тэгвэл уг ажлын хүрээнд тус прокурорын газраас нийт 19 хэрэг, материалыг сэргээж, Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар хүргүүлсэн байна. 

Тодотговол, Хөгжлийн банкнаас олгосон зээлийг авилга албан тушаалаа урвуулан ашигласан, зээлдэгч нь өр төлбөрөө төлөхөөс санаатайгаар зайлсхийж буй эсэх, мөнгө угаасан байж болзошгүй, залилсан эсэх, татвараас зайлсхийсэн байж болзошгүй зэрэг 19 хэргийг сэргээж, АТГ-т шалгуулахаар хүргүүлжээ. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө