Х.Бат-Эрдэнэ, Б.Чойжилжалбуу, Ц.Ууганбаяр нарыг цагдан хорих эсэхийг маргааш шийднэ

Х.Бат-Эрдэнэ, Б.Чойжилжалбуу, Ц.Ууганбаяр нарыг цагдан хорих эсэхийг маргааш шийднэ

Хөгжлийн банк /ХБ/-ны зээлдэгч болон зээл олгосон нэр бүхий 10 гаруй хүнийг цагдан хорих саналыг прокурорын байгууллагаас шүүхийн байгууллагад шилжүүлж, нэр бүхий хүмүүсийг цагдан хориод байгаа билээ.

Тэгвэл маргааш буюу 2022 оны хоёрдугаар сарын 21-нд мөн Хөгжлийн банкны зээлтэй холбоотой нэр бүхий хүмүүсийг цагдан хорих эсэхийг шийдэх юм.

Тодотговол "Монгол драй милк" ХХК-ийн зээлтэй холбоотойгоор "Алтай констракшн"-ы захирал Х.Бат-Эрдэнэ, Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу, "Нью яармаг хаусинг прожект" ХХК захирал Ц.Ууганбаяр нарыг цагдан хорих эсэхийг шийдэх юм. 




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө