Шатаж байсан автобусны галыг унтрааж, зорчигчдыг гаргаж, амь насыг нь авран хамгаалжээ. Тодруулбал, Нийслэлийн Тэргүүний Ерөнхий боловсролын "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар нь гачууртын чиглэлд явж байсан эмэгтэй жолоочтой автобус шатах аюул нүүрлэхэд дотор байсан хүмүүсийг гаргаад асаж буй галыг унтраасан байна.
Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Тэргүүний ЕБ-ын "Тэмүүжин Өрлөг" сургуулийн захиргаанаас сурагч Д.Хүчитбаатарт талархал илэрхийлжээ. Тус талархалд "ийслэлийн Тэргүүний Ерөнхий боловсролын "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 9а ангийн сурагч Д.Хүчитбаатар нь гачууртын чиглэлд явж байсан эмэгтэй жолоочтой автобус шатах аюул нүүрлэхэд дотор байсан хүмүүсийг гаргаад асаж буй галыг унтраасан сан баатарлаг хийгээд хүмүүнлэг үйлсийн эзэн болсон байна.
Монгол цэргийн сүр хүч, эх оронч үзэл төлөвшлийн тод илэрхийлэл, ирээдүйн офицеруудын залгамж халааг нийгэмд бэлтгэдэг Нийслэлийн Тэргүүний ЕБ-ын "Тэмүүжин Өрлөг" сургуулийн Г.Үүрцайх багштай 9а ангийн сурагч Д.Хүчитбаатартаа сургуулийнхаа нийт сурагчид, ажилтан албан хаагчдынхаа өмнөөс баяр хүргэж талархал илэрхийлье" хэмээжээ.