Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын мөнгөн медальт О.Гүндэгмаагаас Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас гаргасан Хориглосон жагсаалтад багтсан бодис илэрсэн байж магадгүй байна.
Учир нь Монголын Буудлага Спортын холбооноос тамирчин О.Гүндэгмаагийн “B” дээжид шинжилгээн хийлгэх хүсэлтийг Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага /МҮДЭБ /-д гаргасан бололтой. Иймд МҮДЭБ-аас тус холбоонд хаягласан албан тоотод “О.Гүндэгмаагийн …дугаартай “B” дээжид Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас гаргасан Хориглосон жагсаалтын S5 бүлэг дэх бодис илэрч “A” дээжний хариу баталгаажсан байна” гэжээ. Дээрх албан тоотоос үзвэл, О.Гүндэгмаагийн авсан A, B дээжид хоёуланд нь шинжилгээ хийлгэсэн бололтой.