Японы цанын харайлтын тамирчин Сара Таканаши Бээжин-2022 өвлийн олимпын наадамд оролцохдоо өмсгөлийн дүрэм зөрчсөн шалтгаанаар хасагдаж, уучлалт гуйлаа.
Олон улсын цанын холбоо(FIS)-оос гаргасан мэдэгдэлд “Сара Таканаши хэтэрхий том хувцас өмссөн байсан нь тэмцээнээс хасах үндэслэл болсон” гэж дурдсан байна. Ройтерс агентлагийн мэдээлснээр, Таканашигийн өмсгөл нь гуя хэсэгт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хоёр сантиметрээр том байсан тул тэмцээнд оролцох эрхийг хассан аж.
Тэмцээнээс хасагдсаныхаа дараа Сара Таканаши инстаграм хуудастаа “Японы багаас медаль авах боломжоо хасуулсанд маш их харамсаж байна” гэжээ. Өдгөө 25 настай Таканаши 103 метрийн үсрэлт хийж, маш өндөр амжилтыг үзүүлээд байсан юм.
Эх сурвалж: CNN