Санхүүгийн зохицуулах хорооноос гэрийн тэжээвэр амьтдын даатгалын бүтээгдэхүүнийг анх удаа бүртгэжээ. Уг бүтээгдэхүүнд Баянгол дүүргийн иргэн Н.Ронин өөрийн тэжээмэл муураа даатгуулсан байна.
Түүний муурийг “Вася муу гөлөг” гэдэг бөгөөд 17 жил тэжээж байгаа аж. Ингэснээр иргэн Н.Ронины муур Монголын хамгийн анхны даатгалтай гэрийн тэжээмэл амьтан болж байна.
Тэжээвэр амьтдын даатгалыг нэвтрүүлснээр гэнэтийн осол, өвчлөлийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтойгоос гадна эзний хариуцлагыг нэмэгдүүлж байгаа юм.