ВИДЕО: Өвлийн олимпод оролцож буй А.Энхтуул 91 тамирчнаас 84-д гараанаас гарч, 79-д барианд орж ирлээ

ВИДЕО: Өвлийн олимпод оролцож буй А.Энхтуул 91 тамирчнаас 84-д гараанаас гарч, 79-д барианд орж ирлээ

“Бээжин-2022” өвлийн олимпын Монголын багийн салхийг хагалж ОУХМ А.Энхтуул уралдлаа.
 
Түүний өрсөлдсөн эмэгтэйчүүдийн спринт төрөлд 91 тамирчин хурд сорьсон бөгөөд манай хүн 84-т эрэмбэлэгдэн гараанаас гарав.
 
1.5 км-ийн уралдааны урьдчилсан шатыг Шведийн Йонна Сундлинг 3:09.03 минутын амжилтаар өнгөлсөн бол А.Энхтуул 3:58.25 минутын амжилтаар 79-р байрт эрэмбэлэгдэв. Урьдчилсан шатнаас шалгарсан шилдэг 30 тамирчин цааш медалийн төлөө өрсөлдөх болно. Олимпын наадамд өрсөлдөж буй манай нөгөө тамирчин Б.Ачбадрах 17:05 цагт гараанаас гарах юм.




Өнөөдөр тахиа өдөр

53 минутын өмнө