Олимпын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг 2020 оны Токиогийн олимпын дараа зодог тайлж, Монголд амьдарч буй.
Тэрбээр “Хүн цэг” буланд зочноор оролцохдоо “Казахстан, Монголын жүдогийн дэг сургуулилалт, бэлтгэлийн арга барил ондоо. Сурсан, мэдсэнээ, туршлагаа бусадтай хуваалцаж, зөвлөж, заахгүй хаявал хайран. Тиймээс жүдогийн клуб нээх бодол бий. Тамирчин бүхэн олимп, дэлхийн аварга болох боломжгүй. Жүдогоор дамжуулан бусдыг хайрладаг, хүндэлдэг, хүнлэг, зөв иргэн хүн болгож төлөвшүүлэхийг хүсэж байна” гэж байв. Тэгвэл Г.Отгонцэцэг “Winner” нэртэй клуб байгуулж, багшаар өөрөө ажиллахаар болж, клубдээ элсэлт авч эхэлсэн талаар эх сурвалж мэдээлжээ.