ОЛИМП: А.Энхтуул 16:21 цагт, Б.Ачбадрах 17:05 цагт уралдаанаа эхлэх хуваарьтай байна

ОЛИМП: А.Энхтуул 16:21 цагт, Б.Ачбадрах 17:05 цагт уралдаанаа эхлэх хуваарьтай байна

Өнөөдөр “Бээжин-2022” өвлийн олимпын гүйлтийн цанын спринт зайн уралдаан Жанчхүүгийн гүйлтийн цанын төвд өрнөнө.

Эмэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаан 16:00 цагт эхлэх бөгөөд нийт 34 улсын 91 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлээд байна. Эх орноо төлөөлөн оролцож буй ОУХМ А.Энхтуул 91 тамирчны 84 дүгээрт буюу 16:21 цагт гараанаас гарна. Урьдчилсан шатанд тамирчид 15 секундийн зайтай ар араасаа гарах бөгөөд хамгийн сайн үзүүлэлттэй 30 тамирчин дараагийн шигшээ уралдаанд шалгарах болно.

Харин эрэгтэйчүүдийн спринт /1.5км/ зайн урьдчилсан уралдаанд нийт 44 улсын 90 тамирчин хурд, хүчээ сорихоор болжээ. Эхний тамирчин 16:45 цагт гараанаас гарах бол Монголын цанатай гүйгч ОУХМ Б.Ачбадрах 90 тамирчны 83 дугаарт буюу 17:05 цагт уралдаанаа эхлэх хуваарьтай байна. Эрэгтэйчүүдийн төрөлд мөн адил эхний 30 тамирчин дараагийн шатанд шалгарч, тэмцээнээ үргэлжлүүлэх юм.

 




Өнөөдөр тахиа өдөр

31 минутын өмнө