Ц.Сандуй Монголын триатлоны холбооны тэргүүн учир "өвлийн олимпийн нээлт"-д оролцжээ

Ц.Сандуй Монголын триатлоны холбооны тэргүүн учир "өвлийн олимпийн нээлт"-д оролцжээ

"Бээжин-2022" өвлийн олимп өчигдөр /2022.02.04/ нээлтээ хийсэн. Өвлийн олимпт манай улсын хоёр тамирчин оролцож, өрсөлдөнө. Тодруулбал, ОУХМ А.Энхтуул, ОУХМ Б.Ачбадрах нар цанын төрөлд оролцож буй юм. 

Өчигдөр Бээжин хот дахь "Шувууны үүр" цэнгэлдэх хүрээлэнд болсон нээлтийн ёслолын үеэр манай улсын тамирчдын хамт НИТХ-ын дарга асан Ц.Сандуй оролцсон. Үүнийг олон нийт эсэргүүцэж "60 тэрбумын хэрэгт ял сонссон хүн Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцож буй нь ёс зүйгүй харагдаж байна" хэмээн шүүмжилж байсан юм. Тэгвэл Ц.Сандуй нь Монголын триатлоны холбооны тэргүүн гэдэг утгаараа тус арга хэмжээнд оролцжээ.