Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” өвлийн Олимпын наадмын нээлтэнд урилгаар оролцож байна. Тэрээр “Саахалт айлын санаа нэг гэдэгчилэн Монголын ард түмэн, төр засаг БНХАУ-тай сэтгэл санаагаар нэг байгаагаа илэрхийлж Бээжингийн олимпд оролцож байна” гэж мэдэгдэв.