Булган аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулах гэж байсан уячдын үйл ажиллагааг тус аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар зогсоолоо гэж өнөөдөр /2022.01.04/ мэдээллээ.
Тус газрынхан Цагдаагийн байгууллагатай хамтран Булган суманд зарим уяачид морь уралдуулахаар төлөвлөж байсныг хориглосон байна. Учир нь Булган аймгийн Засаг даргын захирамжаар энэ оны тавдугаар сарын 01 /2022.05.01/-ний өдөр хүртэл аймгийн нутаг дэвсгэр дээр хурдан морины уралдаан, үсэргээн, сунгаа зохион байгуулахыг хориглосон ажээ.