Өнөөдөр “Бээжин-2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаа албан ёсоор болно

Өнөөдөр “Бээжин-2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаа албан ёсоор болно

Өнөөдөр /2022.02.04/ “Бээжин-2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаа албан ёсоор болно.

Энэ удаагийн олимпд нийт 91 улс, багийн 2,800 гаруй тамирчид оролцох бөгөөд харин Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорих юм. Энэ удаагийн олимпын наадам нь  “Нийтлэг ирээдүйн төлөө хамтдаа” гэсэн уриан дор зохион байгуулагдах бөгөөд Бээжин хот өвлийн болон зуны аль аль наадмыг зохион байгуулсан анхны хот болж байгаагаараа онцлог аж.