Э.Мөнхжаргал: Аймгийн заан цолноос хамгийн анхны түрүүг хүртсэндээ маш их баяртай байна

Э.Мөнхжаргал: Аймгийн заан цолноос хамгийн анхны түрүүг хүртсэндээ маш их баяртай байна

"Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн заан Э.Мөнхжаргал найм даван түрүүлсэн билээ.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Сар шинийн барилдаанд барилдаж, аймгийн заан цолноос хамгийн анхны түрүүг хүртсэндээ маш их баяртай байна. 2010 онд Спортын төв ордонд аавтайгаа  н.Шийрэв багш дээр очиж бэлтгэл хийгээд түүнээс хойш жүдогийн бэлтгэл хийж эхэлсэн. Сүүлийн гурван жил үндэсний бөх рүү түлхүү бэлтгэлээ хийсэн. 2019  онд Дархан-Уул аймгийн наадамд барилдаж, аймгийн заан цол хүртсэн. Миний хамгийн анхны барилдаан 2015 оны намар болж байсан. Тэрхүү барилдаанд нэг давж байсан юм. Тэгээд туг тойроод явж байхад сайхан санагдаж байсан даа” гэсэн юм.

ҮЗЭХ: