“Бээжин-2022” өвлийн олимп өнөөдөр кёрлингийн төрлөөр эхэлнэ

“Бээжин-2022” өвлийн олимп өнөөдөр кёрлингийн төрлөөр эхэлнэ

“Бээжин-2022” өвлийн XXIV Олимпын наадмын нээлтийн ёслолын ажиллагаа энэ сарын 4-ний өдөр албан ёсоор болно.

Харин Кёрлингийн төрөл өнөөдөр 20:00 цагаас эхлэх юм байна. Олимпын наадмыг монголын өргөн нэвтрүүлгийн 9 телевиз шууд дамжуулан үзүүлэх ба өнөөдөр кёрлингийн төрлийг Монголын Үндэсний телевиз, TV5, UBS телевиз шууд дамжуулна.

Энэ удаагийн олимпд нийт 91 улс, багийн 2,800 гаруй тамирчид оролцох аж. Харин Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын төрөлд Б.Ачбадрах, А.Энхтуул нар хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорих юм.