"Хэт цочромтгой" нохойтой иргэд салют буудуулах үеэр сул тавихгүй байхыг анхааруулав

"Хэт цочромтгой" нохойтой иргэд салют буудуулах үеэр сул тавихгүй байхыг анхааруулав

Удахгүй болох шинэ жилийн баярыг тохиолдуулан “Азтай савар” ТББ анхааруулга гаргажээ. Тус анхааруулгад, “Шинэ он гарахад цөөн хоног үлдлээ. Та бүхэнд урьдчилан сануулж байна. Удахгүй орой үдэш салют буудуулж баяраа тэмдэглэх нь элбэгшинэ. Энэ үед хэт цочромтгой, аймхай нохойтой эзэд болон нас залуу нохойтой эзэнд нохойгоо сул тавьж гаргахгүй байхыг анхааруулж байна. Гэнэтийн дуу чимээнээс болж нохой цочиж, огцом цочролоос болж агшин зуур эзний дуу хоолой, орчны мэдрэмжээ алддаг. Тийм учраас хэдхэн хоног уяатай гаргахад л болох тул хайртай амьтнаа алдахаас хамгаалцгаая” гэсэн байна.