Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч, энэ сарын 3-ны өдөр цахилгаанд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах … дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байршуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулан амь насаа алдсан байна.