Б.Дэлгэрсайханд гомдсон БНХАУ-ын иргэний гомдлыг “Бээжин”-ээс утасдаж, ЧИМЭЭГҮЙ болгосон уу

Б.Дэлгэрсайханд гомдсон БНХАУ-ын иргэний гомдлыг “Бээжин”-ээс утасдаж, ЧИМЭЭГҮЙ болгосон уу

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын иргэнийг зодож, танхайрсан байж болзошгүй хэрэг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-ний өдөр гарсан билээ. Энэ тухай хэргийн талаарх мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.

Хоёр орны харилцааны асуудал хүртэл хөндөгдөнө хэмээн дуулиан тарьж байсан эл хэрэг өдгөө “замхарч” байгаа бололтой. Учир нь БНХАУ-ын Элчин сайдын яамнаас өөрийн улсын иргэнтэй холбоотой асуудлаар Гадаад харилцааны яам, Улсын Ерөнхий прокурор, Цагдаагийн Ерөнхий газарт хандаж, албан мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

Тус албан мэдэгдэлд БНХАУ-ын иргэнийг зодож, гэмтээсэн эл хэргийг “Үнэн зөв шийдвэрлэж өгөх”-ийг хүссэн. Мөн Элчин сайдын яам нь тухайн хохирогч хятад иргэний асуудлаар БНХАУ-ын Засгийн газартай холбогдож, хэрхэх талаар ярилцаж байгаа гэдгийг албан бус эх сурвалж мэдээлж байсан юм.

Тэгвэл тус улсаас тус хэргийг “нам дарах”-ыг "Бээжин"-ээс даалгасан байж болзошгүй байна. Хохирогч БНХАУ-ын иргэн Ч, нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд үзүүлж, шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байна. Гэсэн ч эл хэргийн талаар ам нээхгүй, хуулийн байгууллагад гаргасан өргөдлөө ч татаж магадгүй болоод байгаа аж. Энэ УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан урд хөршийн эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлөв үү гэх хардлагыг төрүүлж буй аж. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан дээрх хэргийн талаар тухайн үед Төрийн ордонд тайлбар мэдээлэл өгсөн байдаг. Тэрбээр “Хятадын зам гүүрний компанитай би холбоогүй. Тэр хүнийг огт танихгүй. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа болохоор эцсийн шийдвэр нь гарахыг хүлээе. Та нар намайг харж байгаа биз дээ. Би өөрөө хөл гар муутай, таягтай хэчнээн сар явж байгаа хүн. Яаж хүн зодох вэ дээ. Энэ бол худлаа мэдээлэл" хэмээж байсан  юм.

Уг мэдээлэл нь БНХАУ-ын хэвлэлд гарч, олон нийтэд хүрсэн ч хятад иргэний тайлбар гараагүй нь дээрх хардлагыг улам бататгаж байх шиг. Ташрамд өгүүлэхэд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нь уул уурхайн чиглэлээр БНХАУ-тай хамтран үйл ажиллагааг явуулдаг. Үүний нэлээд том Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулдаг "Болдтөмөр Ерөө гол" ХХК. Энэ нь дээрх асуудалд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй гэдгийг албан бус эх сурвалж мэдээлж буй юм. Бид эл хэрийн талаар эргэн мэдээлэх болно.    




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө