Дөрвөн настай хүүхдүүдийг алгадаж, ёс бус харьцсан багшид сануулга өгч, цалингийн 20 хувиар торгоод байна

Дөрвөн настай хүүхдүүдийг алгадаж, ёс бус харьцсан багшид сануулга өгч, цалингийн 20 хувиар торгоод байна

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын "Ирээдүй" цэцэрлэгийн багш М  ахлах бүлгийн дөрвөн настай сурагчидтайгаа зүй бусаар харилцаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдаж, иргэдийн уур бухимдлыг төрүүлээд байна. Энэ үйл явдал өнгөрсөн 11 дүгээр сарын 2-ны өдөр болсон бөгөөд М нь ангийнхаа хүүхдүүдийг жагсаан зогсоож, алгадан, гараараа чичилж, цохисон нь камерт бичигджээ.

Тэгвэл цэцэрлэгийн удирдлагаас эхний удаад М-д сануулга өгч, цалингийн 20 хувиар тогтох арга хэмжээ аваад байгаа талаар мэдээлжээ.

Тус хэрэгтэй холбогдуулан аймгийн ГБХЗХГ, Цагдаагийн газар, Боловсролын газраас эрх зүйн хүрээний хяналт, шалгалт хийж эхэлсэн. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт, Ёс зүйн зөвлөлийн саналууд нэгтгэгдсэний дараа цэцэрлэгийн багш, удирдлагуудад авах арга хэмжээ тодорхой болох аж. Ажлын хэсэг, хамтарсан багууд шуурхай ажиллаж байгаа бөгөөд ирэх даваа гарагт эцсийн шийдвэр гарах юм байна.