"Монгол охиныг дээрэлхсэн сурагчдад шийтгэл оногдуулах"-ыг шаардсан өргөдлийг 90 мянган хүн дэмжээд байна

"Монгол охиныг дээрэлхсэн сурагчдад шийтгэл оногдуулах"-ыг шаардсан өргөдлийг 90 мянган хүн дэмжээд байна

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид 13 настай Монгол охиныг зургаан цагийн турш зодож, хүчээр согтууруулах ундаа уулгасан хэрэг гарч олон нийтийг цочирдуулаад байгаа.

Улмаар монгол иргэд нэгдэн “охиныг дээрэлхсэн дөрвөн сурагчид хатуу шийтгэл оногдуулж, нэрийг нь илчилж өгнө үү” гэж БНСУ-ын “Хөх ордон”-ы албан ёсны сайтад өчигдөр/2021.12.02/ өргөдөл гаргасан билээ. Тэгвэл 14:00 цагийн байдлаар нийт 92,712 хүн саналаа өгөөд байна. 

Хөх Ордны албан ёсны сайт нь Ерөнхийлөгчийн ордны нээлттэй самбар гэж хэлж болно. Хэрэв 200 мянгаас дээш зөвшөөрсөн санал авбал уг асуудал Ерөнхийлөгчийн ажлын албанд хүрч, яаралтай арга хэмжээ авдаг.

Саналыг 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл авах юм байна. Та ЭНЭХҮҮ холбоосоор орж “동의” гэсэн товчийг дарснаар саналаа өгөх боломжтой. Мөн хэдэн хүн санал өгснийг харах боломжтой.