Зохиомлоор махны үнэ нэмсэн “Миний дэлгүүр”-ийг 20 сая төгрөгөөр торгосон нь “хууль зөрчөөгүй” гэж Дээд шүүх үзжээ

Зохиомлоор махны үнэ нэмсэн “Миний дэлгүүр”-ийг 20 сая төгрөгөөр торгосон нь “хууль зөрчөөгүй” гэж Дээд шүүх үзжээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар/ШӨХТГ/-аас өнгөрсөн оны 11 дүгээр сард “Миний дэлгүүр” ХХК-ийг зохиомлоор хөөрөгдөж, махны үнэ нэмсэн хэмээн 20 сая төгрөгөөр торгосон билээ.

Харин тус компаниас ШӨХТГ-ын шийдвэрийг эсэргүүцэж шүүхэд хандаад байв. Энэ хугацаанд хоёр шатны шүүх болж, ШӨХТГ-ын шийдвэрийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Улмаар “Миний дэлгүүр” ХХК Дээд шүүхэд гомдол гаргажээ. Тэгвэл өнгөрсөн Даваа гараг/2021.11.22/-т болсон шүүх хурлаар анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Тодруулбал, “Миний дэлгүүр” ХХК үнэ хөөрөгдөж, махны үнэ нэмсэн учраас 20 сая төгрөгөөр торгосон нь хууль зөрчөөгүй хэмээн үзжээ.