Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ хайсан хүмүүсийн бүлгэм бий болж, нийт 1800 хүн нэгджээ

Ковидын дараах нөхөн сэргээх эмчилгээ хайсан хүмүүсийн бүлгэм бий болж, нийт 1800 хүн нэгджээ

Коронавирусийн халдварын өвчлөлийн дараах нөхөн сэргээх эмчилгээ үйлчилгээг  хайсан хүмүүсийн бүлгэм цахим орчинд үүсч, нийт 1800 хүн нэгджээ. Тэд халдвараар өвдсөний дараа ямар эмчилгээ хийх  тухай ярилцаж энэ төрлийн эмчилчилгээ үйлчилгээ эрхэлж буй газруудын талаарх мэдээллээ солилцдог байна. Энэ нь нөхөн сэргээх эмчилгээ эрэлттэй байгааг харуулж буй юм. 

Нөгөөтэйгүүр уламжлалт сэргээн засах эмнэлгүүдэд хандан эмчлүүлж буй иргэдийн 40-50 хувийг коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүс эзэлж байна. Уламжлалтын эмнэлгүүдэд яг коронавирусийн халдварын дараах зориулалтын эмчилгээ байхгүй ч иргэд хувийн мөнгөөрөө үндсэн нөхөн сэргээх эмчилгээг хийлгэж буй аж. Учир нь Эрүүл мэндийн яамнаас боловсруулж буй коронавирусээр өвчилсөн өвчтөнүүдэд үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний журам батлагдаагүй хэвээрээ байгаа юм. Коронавирусээр өвчилсөн хүмүүсийн олонхид ядрах, уушгинд сорвижилт үүсэх, амьсгаадах, нойргүйдэх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрч буй юм.