БНХАУ-ын Эрээн хотод өнөөдөр коронавирусийн ТАВАН тохиолдол бүртгэгджээ

БНХАУ-ын Эрээн хотод өнөөдөр коронавирусийн ТАВАН тохиолдол бүртгэгджээ

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар бүртгэгдсэн тул бүх нийтийн шинжилгээ авч, хилээ хэд хонож байгаа билээ. Тэгвэл өнөөдөр /2021.10.19/ тус хотод коронавирусийн таван тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нөхцөл байдлын талаар Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас мэдээллээ.

Тодруулбал, Эрээн хотын Хуйтун логистикийн бүсэд ажилладаг хятад ажилтнаас Ковид-19-ийн эерэг тохиолдол илэрч, шууд хавьтлын 33, дам хавьтлын 25 хүнийг тусгаарласан байгаа бол эрээн хот руу авто замаар орох хөдөлгөөн нээлттэй, гарах хөдөлгөөн хаалттай болж харин Эрээн хот руу чиглэсэн төмөр замын зорчигч тээвэр зогссон байна.