2021 оны 5 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан “Энгийн паспорт эзэмшигчдийг жуулчны визийн шаардлагаас чөлөөлөх тухай” Монгол Улс болон Бүгд Найрамдах Перу Улс хоорондын хэлэлцээр нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн талаар ГХЯ-аас өчигдөр /2021.10.04/ мэдээлсэн.
Тодруулбал, хоёр улсын хүчин төгөлдөр энгийн паспорт эзэмшигч иргэд аялал жуулчлалын зорилгоор нөгөө талын нутаг дэвсгэрт нэвтрэх, зорчих, дамжин өнгөрөх, гарахдаа анх нэвтэрсэн өдрөөс эхлэн 180 хоногийн дотор 90 хоногоос хэтрэхгүй хугацаанд харилцан визгүй зорчих боломж бүрджээ.
Товчхондоо, Өмнөд Амеркийн баруун хэсэг орших хөгжил тааруу тус улсад манай улсын иргэд зорчиж, зугаалаад байх магадлал бага. Харин бизнесийн харилцаанд тулгуурлаж харилцан визгүй зорчих боломж бүрдсэн байж болзошгүй байна.
-ПЕРУ УЛСАД 226 САЯ АМ.ДОЛЛАРТ АЛТНЫ УУРХАЙ ХУДАЛДАЖ АВЧЭЭ-
Учир нь Бороогийн алтны уурхай, Гацууртын ордыг 35 сая ам.доллараар авсан Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанийг Монгол улсын иргэн Э.Дөлгөөн болон Малайз улсын хоёр иргэн хувь эзэмшдэг талаар эх сурвалжууд мэдээлдэг. Тодруулбал, Э.Дөлгөөн нь UB post сонинд сэтгүүлч, Улаанбаатар хотын банкинд ажиллаж байсан гэдэг. Улмаар ХХБ-ны ерөнхий захирал Д.Эрдэнэбилэг энэ наймааны ард байна гэж мэдээлэгдэж байв. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Тэгвэл OZD ASIA PTE компани Boroo Pte компаниараа дамжуулж Өмнөд Америкийн Перу улсад 226 сая ам.долларын өртөгтэй алтны уурхайг худалдаж авсан талаар barrack.com сайтад энэ оны хоёрдугаар сарын 16-ны өдөр мэдээлсэн байна. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
-ПЕРУ УЛСААС МОНГОЛД СУУХ ӨРГӨМЖИТ КОНСУЛ Х.БАТТУУЛ-
Ямартай ч ХХБ-ны эзэн Д.Эрдэнэбилэг Өмнөд Америкийн Перу улсад 226 ам.доллараар алтны уурхай худалдаж авсан байж болзошгүй байгаа юм. Харин тус худалдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон түүний дүү Х.Баттуул оролцсон уу?, гэсэн асуулт гарч байгаа юм. Учир нь Х.Баттуул 2012 онд Перу Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консулын албан тушаалд томилогдсон бөгөөд, одоо ч гэсэн Гадаад харилцааны яамны Consul.mn сайтад “Перу улсаас Монгол Улсад суугаа өргөмжит консул Х.Баттуул” гэж мэдээлсээр байгаа юм. ЭНД ДАРЖ үзнэ үү.
"БАРИМТ: Д.Эрдэнэбилэг Ерөнхийлөгч Х.Баттулгын дүү Х.Баттуулын оролцоотой Перу Улсад $226 саяар алтны уурхай худалдаж авсан уу" мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.