Өнгөрөгч долоо хоногт манай улс шатахууны хомстолд орж, нэг автомашинд 30 мянган төгрөгийн хязгаартай авто бензинийг худалдаалж байсан. Харин ОХУ болон БНХАУ-аас тодорхой хэмжээний шатахуун ирж байгаа иймд өнөөдөр /2021.09.27/-өөс эхлэн шатахуун түгээх станц /ШТС/-ууд “бензиныг ямар нэг хязгаарлалтгүй худалдаална” гэж АМГТГ-аас мэдэгдсэн.
Иймд бид Содмонгол ШТС-ын гаднаас дараах шууд дамжуулалтыг бэлтгэлээ. Ямартай ч тус ШТС-ын хувьд өнөөдрөөс эхлэн ямар нэг хязгаарлалтгүй шатахуунаа борлуулж эхэлсэн байна. Харин шатахуун авах гэсэн иргэдийн оочер, дараалал буураагүй байлаа.