ШӨХТГ-ын Б.Бат-Эрдэнэ шаардсаны дагуу “жаахан үлдсэн бензинээ 2 хоногт зараад дуусвал” хариуцлагыг нь ТЭР хүлээх үү!

ШӨХТГ-ын Б.Бат-Эрдэнэ шаардсаны дагуу “жаахан үлдсэн бензинээ 2 хоногт зараад дуусвал” хариуцлагыг нь ТЭР хүлээх үү!

Манай улс шатахууны хомстолд орсон тул шатахуун түгээх станцууд борлуулалтдаа хязгаарлалт тогтоож “нэг автомашинд 30 мянга төгрөг”-ийн л шатахуун өгч буй.

Харин өчигдөр /2021.09.21/ Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аасшатахууны худалдаа эрхлэгчдэд хандаж, “тодорхой хэмжээний мөнгөн дүнгийн хязгаарлалт тогтоон борлуулалт хийж байгаа үйлдлээ нэн даруй зогсоох”-ыг шаардсан шаардлага гаргасан.

Тэгвэл үнэндээ шатахуун борлуулагч компаниуд “нөөц бензин”-ээ борлуулж байгаа бөгөөд ШӨХТГ-ын шаардаж буйгаар “хязгаарлалтгүй” борлуулбал, “2-4 хоногт борлуулаад улс орон даяар шатахуун дуусах эрсдэлтэй” байгаа ажээ. Иймд “нөөц бензин”-ээ хямгадаж, олон хүмүүст урт хугацаанд хэрэглүүлэхийн тулд ийнхүү хязгаартай худалдаалж байгаа ажээ.

Тодруулбал, 10 хоног борлуулах шатахууны “жаахан нөөцөө” 2 хоногт зараад дуусвал хязгаарлалтгүй зар гэж шаардсан ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ хариуцлагыг нь хүлээх үү гэсэн асуулт гарч байгаа юм.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ шатахууны худалдаа эрхлэгч аж ахуй эрхлэгчдэд хандаж гаргасан шаардлагадаа, “Шатахууны тодорхой хэмжээний нөөцтэй байгаа хирнээ борлуулалтыг элдэв байдлаар хязгаарлаж зохиомол хомсдол бий болгож байгаа аж ахуй эрхлэгчдийн дээрх үйлдэл нь” холбогдох хуулийг зөрчих нөхцөлийг үүсгэж байна гэжээ. Мөн тэрээр “шаардлагын дагуу 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн дотор дээрх үйлдлээ таслан зогсоогоогүй тохиолдолд зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг эхлүүлнэ” гэжээ.

ШӨХТГ-ын шаардлага