Манай улс АИ-92 болон АИ-95 шатахууны хомстолд ороод байна. Иймд шатахуун түгээх станцууд борлуулалтынмөнгөн дүндээ хязгаарлалт тогтоож эхэлсэн тул шатахуун авах гэсэн автомашины урт дараалал үүсээд байна. Тэгвэл өнөөдөр /2021.09.22/-өөс эхлэн зарим шатахуун борлуулагч компаниуд зөвхөн тухай компанийн хэрэглэгчийн карттай болон талоноор үйлчлүүлэх иргэдэд 30 мянган төгрөгийн хязгаарлалтаас үйлчилж эхэлсэн байна.