Тосонцэнгэлээс Улиастай чиглэлийн 114.2 км хатуу хучилттай автозамын ажлыг 2017 онд эхлүүлж энэ оны наймдугаар сард ашиглалтад оруулжээ. Мөн 2020 он гэхэд Улиастай – Загастайн даваа хүртэлх 67 км хатуу хучилттай замын ажлыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Энэхүү автозамын ажлын төсөвийг БНХАУ -ын Засгийн газар, Монгол улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 42 сая долларын хөнгөлөлттэй зээлийн нөхцөлөөр БНХАУ-ын компани гүйцэтгэгчээр, дотоодын гурван аж ахуй нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаа ажээ.