Тост, тосон бумбын нуруунд олборлолт явуулдаг "Баатарван транс" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Тост, тосон бумбын нуруунд олборлолт явуулдаг "Баатарван транс" ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаг “Баатарван транс” ХХК-ийн үйл ажиллагааг сумын Засаг дарга О.Баттогтохын захирамжаар түр хугацаанд зогсоожээ.

Учир нь энэ сарын 18-ны 21 цагийн орчимд нутгийн иргэд болон уурхайн ажилчдын хооронд маргаан үүсэж, эмх замбараагүй байдалд шилжсэн байна. Үүнээс улбаалж 15 иргэн хүнд, хөнгөн хэл­бэрээр гэмтэж бэртжээ. Тиймээс дахин эмх замбараагүй байдал гарахаас урьдчилан сэргийлэн сумын Засаг дарга захирамж гаргасан аж.

Гурвантэс сумын Засаг даргын наймдугаар сарын 20-ны өдрийн А/105 тоот захирамжид “Баатарван транс ХХК-ийн үйл ажиллагааг Монгол Улсын Шадар сайдаар ахлуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хянан шалгах ажлын хэсгийн дүгнэлт, хууль хяналтын байгууллагын шийдвэр гарах хүртэлх хугацаанд түр зогсоосугай” гэжээ. Уг уурхай нь улаан чулууны орд бөгөөд анх уурхайн лиценз авахдаа багийн ИНХ-аар хэлэлцүүлээгүй тул хууль бусаар үйл ажиллагаа явуулж байна гэж нутгийн иргэд үйл ажиллагааг нь зогсоох шаардлага тавьж байсан юм байна.