Нийслэлийн прокурорын газраас 2021 оны нэгдүгээр улиралд цэргийн албаны эсрэг 11 хэрэгт хяналт тавьжээ. Хяналт тавьсан тус гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байна. Прокурор Цэргийн албаны эсрэг 11 хэрэгт хяналт тавьснаас 4 хэрэг буюу 36.3 хувьд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Одоо 5 хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн прокурорын газар