Олимпын аварга Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан байж болзошгүй гэх хэрэгт холбогдож, 20 хоног саатуулагдаад буй.
Харин Э.Энхбатын биеийн байдал муу Гэмтлийн эмнэлэг /ГССҮТ/-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ. Тодруулбал, түүний унтуулгын үйлчилгээг нь зогсоосон ч ухаан ороогүй тул дахин унтуулаг хийсэн гэх албан бус мэдээлэл бий.
Мөн түүнийг БНСУ-д эмчлүүлэхээр болсон, учир нь өөр улс руу авч явбал хол замд бие нь муудах эрсдэлтэй талаар түүний эхнэр н.Нандинцэцэг хэвлэлд өгсөн тайлбартаа өгүүлсэн байдаг.
Тэгвэл Э.Энхбатыг БНСУ-д эмчлүүлэхээр болсон бололтой. Учир нь бөхчүүдийн дунд түүний эмчилгээнд зориулсан хандивын ая өрнөж эхэлсэн байна. Энэ талаар Улсын начин Э.Даш “21 аймгийн нийт бөхчүүдэд хандаж, хандив цуглуулж уриалга” гаргажээ.