"Никитон" хамтлагийн Б.Батчулууныг цагдаагийн байгууллагаас дуудаж тайлбар, мэдүүлэг авчээ

"Никитон" хамтлагийн Б.Батчулууныг цагдаагийн байгууллагаас дуудаж тайлбар, мэдүүлэг авчээ

Олон нийтийн цахим сүлжээгээр "Никитон" хамтлагчийн дуучин Б.Батчулуун, дуучин С.Сэрчмаа нарын ёс зүйгүй зүйлийн талаар инээлдэж ярьсан бичлэг шуугиан тариад байна.

Тодруулбал, дуучин Б.Батчулуун найздаа тохиолдсон эмэгтэй хүнийг хүчирхийлсэн байж болзошгүй үйл явдлыг онигоо болгон ярьж, түүнийг нь С.Сэрчмаа лайв хийж, хүчирхийллийг өөгшүүлэн инээж байгаа бичлэг түгсэн нь олон нийтийг бухимдуулаад байгаа юм. Үүний дараа тэдэнтэй хамтран ажилладаг байгууллагууд гэрээгээ цуцлах болсон талаар мэдэгдээд байгаа бөгөөд олны танил хүмүүс ч дургүйцсэн байр сууриа илэрхийлээд байна.

Тэгвэл цагдаагийн байгууллагаас уг бичлэг, мэдээллийн мөрөөр "Никитон" хамтлагийн дуучин Б.Батчулууныг шалгаж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, дуучин Б.Батчулууныг дуудаж тайлбар, мэдүүлэг авсан талаар эх сурвалж мэдээллээ.