Никитон хамтлагийн Б.Батчулуун нь дуучин С.Сэрчимаад хандаж “хүчингийн гэмт хэргийн шинжтэй” зүйл ярьж, тэд хөгжилдөн инээлдсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд байна.
Тодруулбал, Б.Батчулууны нэгэн танил нь архидан согтуурч, улмаар нэгэн бүсгүйг согтууруулж, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон үед нь хүчирхийлсэн байж болзошгүй зүйлийг ярьж, үл таних бүсгүйг тэд доромжлон инээлдсэн нь олон нийтийн шүүмжлэлд ийнхүү өртөөд байгаа юм.
Харин түүний ярьсан зүйл нь Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн хуулийн зохицуулалтад хамаарч байгаа юм.
Иймд ЦЕГ-аас тус мэдээллийг шалгаж Никитон хамтлагийн Б.Батчулуунаас тайлбар мэдүүлэг авсан талаар эх сурвалж мэдээлжээ. Харин зарим эх сурвалжууд тус үйл явдлын гэрч нь "Титэм" хамтлагийн ахлагч Л.Тайванбат байж болзошгүй талаар мэдээлсэн байна. Учир нь тэрээр “бүтэхгүй шүү тэрийг яриад байхдаа ч яахав дээ. Эзэн нь нүдэнд харагдаад” гэх сэтгэгдлийг үлдээжээ. Ямартай ч гэмт хэргийн шинжтэй тус мэдээллийг хуулийн дагуу шалгаж эхэлсэн бололтой.
Бачкагийн ярьсан хүчингийн гэмт хэргийн гэрч Титэм хамтлагийн Л.Тайванбат өөрийгөө ил болголоо.
— E.Odbayar Dēmos.mn ᠵᠣᠨ (@Odbayar1206) April 11, 2021
Хүнийг биеэ хянах чадваргүй болтол мансууруулж байгаад хүчиндэж, нэр төрийг нь гутаасан гэмт этгээдүүдийг шалгана уу! @KhNyambaatar @BuBaatarkhuu pic.twitter.com/k1mvEd4IWe