Хууль бусаар алт олборлож байсан иргэн шороонд дарагдаж амиа алджээ

Хууль бусаар алт олборлож байсан иргэн шороонд дарагдаж амиа алджээ

Завхан аймаг, Ургамал сум Тосгуур багийн “Цагаан толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 240 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/, тус сумын харьяат хоёр иргэн хууль бусаар алт олборлож байгаад /2021.04.09/  иргэн Б нь 4-5 метрийн гүнтэй нүхэнд шороонд дарагдаж нас барсан тухай мэдээллийг мөн өдрийн 09:50 цагт онцгой байдлын газар хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус сумын Засаг даргын Тамгын газрын таван ажилтан ажиллан, иргэн Б-гийн /40 настай, эрэгтэй/-ийн цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.