Авто замын түгжрэлийн үеэр иргэн Б-ын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатжээ

Авто замын түгжрэлийн үеэр иргэн Б-ын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатжээ

Өнөөдрөөс эхлэн хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулж өчигдөр нийслэлийн томоохон зах худалдааны төвийг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж, автозамын түгжрэл үүсээд байсан билээ. Харин замын хөдөлгөөн удааширч, зогссон үеэр олимпын гүүр дээр автомашин шатсан талаарх мэдээлэл цахим орчинд тарсан.

Тэгвэл, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Их Монгол улсын гудамж”-ны автозамын зорчих хэсэгт суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагаар /2021.04.09/ тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан иргэн Б-гийн 88-50 УББ улсын дугаартай “Волксваген В-6” загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг бүрэн унтраасан байна.