Иргэдийн ebarimt болон ekhalamj.mn-д бүртгэлтэй банкны дансанд 300 мянган төгрөгийг шилжүүлж байна

Иргэдийн ebarimt болон ekhalamj.mn-д бүртгэлтэй банкны дансанд 300 мянган төгрөгийг шилжүүлж байна

Энэ сарын 10-ны 06:00 цагаас эхлэн энэ сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хатуу хөл хорио тогтоохоор болоод буй.

Иймд иргэн бүр 300 мянган төгрөгийг олгоно гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн. Тэгвэл дээрх шийдвэрийн дагуу өчигдөр 1 сая 196 мянган “хүүхдийн данс” руу гүйлгээ хийгдсэн бол өнөөдөр 1 сая 651 мянга орчим “иргэний гүйлгээ”-г хийхээр бэлтгэж байгаа талааар Сангийн яамнаас мэдээллээ.

Ингэхдээ иргэдийн ebarimt.mn болон ekhalamj.mn-д бүртгэлтэй банкны данс уруу шилжүүлэх юм байна.

ebarimt систем нь НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу оруулж өгдөг бөгөөд Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор 1.6 сая иргэний 300 мянган төгрөгийг шилжүүлэхэд бэлэн болоод байгаа аж. Харин бүртгэл хийлгээгүй иргэд ebarimt.mn-д бүртгүүлэн дансаа оруулснаар төрөөс олгож байгаа дэмжлэгийг авах боломжтой юм байна. Шинээр бүртгэл хийлгэсэн иргэд гурван хоногийн дараа бүртгэл нь баталгаажиж, мөнгөө авах боломжтой бөгөөд банк, төрийн байгууллагад очих шаардлагагүй юм байна.