Самарт яваад амиа алдсан гэх бүсгүйн хэрэг дээр ажилласан цагдаагийн алба хаагчдыг шалгаж байна

Самарт яваад амиа алдсан гэх бүсгүйн хэрэг дээр ажилласан цагдаагийн алба хаагчдыг шалгаж байна

Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дэвсгэрт Налайх дүүргийн харьяат 40 орчим насны Б гэх эмэгтэй самарт явж байгаад урцад шатаж амиа алдсан байдалтай олдсон гэх мэдээллийг Цагдаагийн байгууллага хүлээн авч шалгаж эхэлсэн байдаг. 

Харин зарим эх сурвалжууд, “хэргийн газар дээр ажилласан нэр бүхий цагдаагийн албан хаагчид хохирогчийн хажууд инээлдэн селфьдсэн, мөн ченж гэх хүмүүс цагдаа нар гурван шуудай самар өгчээ” зэргээр мэдээлсэн байна. 

Иймд тус мэдээлэлтэй холбогдуулж ЦЕГ-ын хяналт шалгалт, дотоод аудитын хэлтсээс тухайн хэрэг дээр ажилласан цагдаагийн албан хаагчдад албаны дотоод шалгалтыг явуулж эхэлсэн гэж мэдэгдсэн байна. Шалгалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн бодит нөхцөл байдлын талаар эргэн тайлбар өгнө гэжээ.